Тодорхой үнийн санал гаргахын өмнө ажлын хамрах хүрээг ойлгох хэрэгтэй.
Энэ видеонд урьдчилсан судалгааны анкетад багтдаг, үнийн саналд нөлөөлөх таван мэдээллийг харууллаа:
- сонирхож буй стандарт
- ажилтны тоо
- байршлын тоо
- байршил
- хамруулах үйл ажиллагаа
Энэ нь анкетын бүх асуултын жагсаалт биш. Эдгээр хариулт нь ажлын хамрах хүрээ, хэмжээг тодорхойлж, үнийн санал боловсруулахад тусална.
Эдгээр мэдээллийг и-мэйл, Messenger эсвэл урьдчилсан анкетаар хуваалцаж болно. Бид мэдээлэлд тулгуурлан зөвлөх үйлчилгээний хамрах хүрээг тантай ярилцана.
Бид гэрчилгээ олгодоггүй. Гэрчилгээ олгох эсэх шийдвэрийг хараат бус гэрчилгээжүүлэх байгууллага гаргана.
