З.Баянсэлэнгийг шүүх хурал үргэлжилж байна

З.Баянсэлэнгийг шүүх хурал үргэлжилж байна

НЭМЭЛТ: 14:30 ЦАГ

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.

НЭМЭЛТ: 13:30 ЦАГ

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал нотлох баримт шинжлэн судалж дуусаад, 13.30 хүртэл түр завсарлалаа. Түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд:

263.1. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

263.2. Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

З.БАЯНСЭЛЭНГИЙГ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ШҮҮЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.05/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.03.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон нь энэ юм.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм. Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *