Г.Амартүвшин Монгол Улсын иргэн гэдгээ батлав

УИХ-ын 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин өөрийн фэйсбүүк болон твиттер хуудсандаа дараах постыг нийтэлжээ.

Ганибалын Амартүвшин

@Amartuvshin_Xac

Би өөр улсын иргэн биш. Баримтгүй тайлбар хийхийг хүсээгүй учир хэсэг хүлээлээ. Хүсэлт илгээсэн ч авч амжаагүй баримтуудыг удахгүй ил болгоноо.

View image on TwitterView image on Twitter
318 people are talking about this

Г.Амартүвшинг Нидерланд улсын иргэн хэмээн багагүй хугацаанд шуугисан ч тэрээр хариу өгөхгүй байсан юм. Хариу өгөлгүй удсан тул түүнийг Монгол Улсын иргэн эсэхэд зарим хүн эргэлзэж эхэлсэн ч байж магадгүй. Гэтэл нэр дэвшигч Г.Амартүвшингийн хувьд баталгаатай баримт хавсарган хариу өгөхөөр хүлээлгэсэн байжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан Г.Амартүвшингийн тодорхойлолт ийнхүү олны эргэлзээг тайллаа.

Г.Амартүвшин нь Б.Ринчен агсаны зээнцэр, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга агсан Нямын Жагваралын ач, нэртэй дипломатч Ганибалын хүү юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *