Оны эхний 5 сард мотоциклийн ослоор 41 хүн амиа алджээ!

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, 2020 оны эхний 5 сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 41 хүн амиа алджээ.

Үүнээс орон нутагт 39, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.

Мотоциклийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ ихэвчлэн хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсний улмаас осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүллээ.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн Бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож жолооч 40 настай, эрэгтэй амиа алдсан харамсалтай осол гарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *