Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр орон сууцны батламжаа авна

Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг оруулахаар болжээ.

Тэдэнд орон сууцных нь батламжийг өнөөдөр 16:00 цагт Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхан гардуулж өгөх юм байна.

“Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг баталлаа.

Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож, төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид хамрагдах боломжтой. Гол хэрэгжилтийг НОСК буюу хотын дарга С.Амарсайхан хариуцаж явна. Энэ нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцанд орохоос хөнгөвчилсөн нөхцөлтэй гэж ойлгож болно.

НОСК өнөөдрийн байдлаар 3,000 орчим өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг амжилттай зохион байгуулаад байгаа” тухай ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *