МОНГОЛ УЛСЫН ХОЁР ИРГЭН ХИЛИЙН ЧАНАДААС НЭР ДЭВШИЖ, ЦАХИМААР СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙНА

Зөв Хүн  Электорат Эвслээс Цогийн НандинбаатарМягмарын Ариунтуяа, Ренчиндоржийн Энхтуяа нар Улсын Их Хурлын Сонгуулийн түүхэнд анх удаа хилийн чанадаас нэр дэвшиж, цахимаар сонгуульд оролцож байна.

Мягмарын Ариунтуяа нь УИХ-н сонгуулийн 3-дугаар тойрог, Баянхонгор аймаг, Ренчиндоржийн Энхтуяа нь 12-р тойрог, Сүхбаатар аймаг, Цогийн Нандинбаатар нь 21-р тойрог, Налайх, Багануур, Бага хангай дүүргийн  иргэдийг төлөөлж  тус тус нэр дэвшээд байгаа юм.  Нэр дэвшигчид Ковид-19 цар тахлын улмаас эх нутагтаа ирж, сонгуулийн сурталчилгаагаа хийх боломжгүй болсон учраас ийнхүү сонгуулийн сурталчилгааны аянаа цахимаар хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн УИХ-н сонгуульд хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн сонгох эрх хязгаарлагдаад буй хэдий ч тэд СОНГОГДОХ эрхээ Зөв ХҮН Электорат эвслийн дэмжлэгтэйгээр эдэлж, сонгуульд  оролцох нэр дэвшигчийн үнэмлэхээ 2020 оны 6-р сарын 02-нд СЕХ-оос албан ёсоор гардан авсан юм.

Баянхонгор аймгаас нэр дэвшиж буй Мягмарын Ариунтуяа нь Судлаач Нийгмийн шинжлэх ухааны доктор, одоогоор Японы Улсын Васедагийн их сургуульд судлаачаар ажилладаг.

Тэрээр “Та яагаад сонгуульд нэр дэвшиж байна вэ?” хэмээн асуултад ийн хариулсан юм:

“Өнөөдрийн ХУДАЛ ХУУРМАГ, ХУЛГАЙЧ, ЭД ХӨРӨНГӨНД ШУНАСАН ийм ТӨР, НИЙГМИЙГ ирээдүй хойч үедээ үлдээмээргүй байна. БИ Монгол улсын ирээдүйн дүр зураг бүрхэг байгаад түгшиж байна. Монгол улс жилээс жилд өсөн нэмэгдэх өр зээлд баригдаж, иргэн бүр зээлээс зээлийн хооронд амьдарч буйд гутарч байна. Монголын өнгөрсөн түүх, алдаа гажуудлыг зөвхөн нэг өнцгөөс тайлбарлан, оюун ухаан, итгэл үнэмшлийн төөрөгдөлд орж, нийгмийн замбараагүйтлыг шууд болон шууд бус арга замаар өөгшүүлэн төрт улс гэсэн тогтолцооны аюулгүй байдал ганхаж байгаад санаа зовж байна.

Ренчиндоржийн Энхтуяа нь одоогоор Япон Улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд  Геофизикийн инженер мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой. Япон улсын Азийн их сургуулийг төгссөн.

Цогийн Нандинбаатар нь одоогоор Швед Улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд  компьютерийн шинжлэх ухааны мэргэжилтэн, Швед улсын Малардален их сургуулийн магистр цолтой. Тэрээр сонгуулийн сурталчилгааны зардлаа гурван сая төгрөгөөс давуулахгүй байхаар ажиллаж байгаа аж.

Ц.Нандинбаатар 2020 оны УИХ-н сонгуульд гадаадад байгаа Монголчууддаа алдагдсан сонгох эрхийнх нь оронд, сонгогдох эрх байгааг таниулахын төлөө сонгуульд нэр дэвшиж байгаа илэрхийлж байна. Мөн тэрээр “Худал амлалт, үеээ өнгөрөөж хуучирсан аргаар биш, судалгаанд суурилсан, технологид түшиглэсэн ирээдүйг авчрахын төлөө ажиллахыг хүсэж байна. Хүн бүр сонгуульд өрсөлдөж өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжтойг харуулахын тулд, сонгуулийн зардлыг 3 сая төгрөгт багтаах ажлыг хамгийн түрүүнд хийнэ.” хэмээн саяхан хэлсэн үгэндээ онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *