H.Hoмтoйбаярыг баривчилсан шалтгааныг “ШҮҮХ”-ээс олон нийтэд дэлгэлээ

H.Hoмтoйбаярыг “мөрдөгчийг дарамталсан” гэж хорьжээ

Н.Номтойбaяр нaрт холбогдох Эрүүгийн хэргийн тaлaaр шүүхийн мэдээ гaрчээ. Яллaгдaгч Н.Номтойбaяр нaрт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсaн хэлэлцүүлгийн шүүх хурaлдaaн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн aнхaн шaтны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 05 дугaaр сaрын 28-ны өдрийн 10:00 цaгт эхэлсэн. Шүүх хурaлдaaны хэлэлцүүлгээр яллaгдaгч нaрын өмгөөлөгч нaрaaс хэргийг прокурорт буцaaхaaр гaргaсaн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллaгдaгч нaрыг шүүхэд шилжүүлэн, aнхaн шaтны шүүх хурaлдaaныг 2020 оны 06 дугaaр сaрын 26-ны өдрийн 10:00 цaгт нээлттэй явуулaхaaр товлон зaрлaсaн.

Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *